Инээв, зөвлөв

 

Сонгууль дөхөөд улс төрчдийн идэвх чангараад, галзуу солиотой хүн шиг юм ярих нь их болжээ.

Хорин УИХ-н гишүүн зэрэгцэж суугаад (тэд нэг намынх бус) Оюутолгойн гэрээг өөрчилнө, Монгол улсын эзэмших хувь 50%-с дээш байх ёстой. Энэ шаардлагыг нь биелүүлэхгүй бол Засгийн газрыг татан буулгана гэнэ.

Тэд яагаад нэгдэх болов гэдэг нь их сонин. Надад харагдаж байгаагаар тэд УИХ-д азаар шахуу гараад ирсэн улс төрчид санагддаг тийм ч учраас ирэх сонгуулиар хэн хэн нь дахин сонгогдохгүй байх магадлал нэн өндөр. Энэ л шалтгааны улмаас тэд галзуу солиотой нь мэдэгдэхгүй (энэ нь хэн бүхэнд Хүүхэд галаар наадах мэт харагдах) шаардлага тавьж өөрийн нэр хүндээ ЭХ ОРОНЧ дүрээр бага ч гэсэн өсгөх бодлого (даатгал шиг) юм уу даа.

Эрх баригч хоёр нам сонгуулийн амлалтаа биелүүлэхээр тэднийг бодвол арай гэгээлэг ч бас галзуу солиотой үйлдэл хийсээр.

Дээрхийн улмаас надад хоёр санал байна нэг нь улс төрчдөд нөгөө нийт иргэдэд:

  1. Татварын өршөөлийн хууль гарч байсан шиг улс төрчдөд өршөөлийн хууль гаргая. Та нар минь олон ч удаа худал амлаж УИХ-д сонгогдсон. Үүнээс цааш бүү худал амла, бэлэн мөнгө тараах амлалтаа биелүүлэхээр галзуу солиотой зүйл хийхээ боль бидэнд бэлэн мөнгө тараах хэрэггүй гэх нэг санал. Үүнийг иргэний хөдөлгөөнүүд ялангуяа иргэн Лхагважав (олноо танигдсан нэр нь) санаачлаад хэрэгжүүлбэл их сайхан.

  2. Үүнийг харин улс төрчид хийгээсэй гэж хүснэ. Уул уурхайн томоохон ордууд ашиглалтад орж байна үүнтэй холбоотой тэдгээрийн бүтээгдэхүүнийг борлуулах асуудал гардаг. ТӨХ-н Сугар дарга ярьж байсанчлан бид нэг ч ченж дамжуулалгүй бүтээгдэхүүнээ шууд эцсийн хэрэглэгчид нийлүүлж байгаагаа боль. Харин хууль санаачлаад уул уурхайн бүтээгдэхүүнийг зөвхөн үндэсний хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж худалдан борлуулна, уурхайнууд тэднээр дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулна гэх. Энэ санал маань боломжтой гэдгийг ганц жишээгээр хэлэхэд жижиг таван толгойн нүүрсийг худалдан авахад дор хаяж тонн тутамд 2 ам.доллар бэлнээр төлөх шаардлага гардаг. Энэ мэтчилэн бодоод үзвэл ядаж л ажлын байр нэмэгдэхээр байгаа биз. Ийм ч учир та нар хуулийг санаачил үр хүүхдийнхээ компаниар нүүрс заруул. Хажуугаар нь өөр бусдад нь ч боломж олдог.

 

Ченж хэрэггүй

 

Өчигдөр мэдээ харж байтал, ТӨХ-н дарга н. Сугар Эрдэнэс Таван Толгойн нүүрсний тээвэрлэлт эхэллээ. Монгол улсад сайхан ирээдүй ирж байна гэх зэргээр их л хөөрүү ярьж байна. Мөн тэрээр энэ уурхайн нүүрсийг бид ямар ч ченж оролцуулалгүй шууд Хятадын гангын үйлдвэрүүдэд нийлүүлж байгаа цөөн тооны Япон, Солонгос компани-д бидний зөвшөөрлөөр Чалко компани хүргэж өгч байгаа мэтээр ярихыг нь сонсоод дараах бодол төрж байлаа.

  • Чалко борлуулалтыг таван жил хариуцна гэдэг бол таван жил ченж хийнэ гэсэн үг гэж надад ойлгогдож байна.

  • Ченж байх ёсгүй гэдэг нь төрийн эрх мэдэл бүхий хүмүүс зөвхөн өөрсдөө ченж болохыг хүсэж байна.

  • Коксжих нүүрс худалдан авах гэсэн их бага хүмүүс их олон байх бөгөөд тэдэнд тэр бүр олдоод байхгүй. Тэр бүү хэл албан бус ченжүүдэд нийтийн жишиг болсон тонн тутам 2 Ам.доллар өгье гэсэн ч олдохгүй болохоор 2+ гээд ч олдох магадлал нэн сул.

  • Хятад улс захын мужийн иргэдэд боломж бололцоо олгохын тулд нүүрсний дотоод борлуулалтын лиценз гэх зүйлийг санаачилсан бөгөөд Монголоос нүүрс гаргасан болон гаргах гэж хичээсэн хэн бүхэн заавал Өвөр Монгол компаниар дамжиж төлбөр нь хийгддэгийг сайн мэднэ.

  • Нүүрсний уурхайнууд өөрсдөө нүүрсээ борлуулах ёсгүй, хэн нэг нь нүүрс авахыг хүсвэл заавал худалдааны компанитай харьцдаг. Албан ёсны нүүрс худалдаалах эрх бүхий компаниуд үйл ажиллагаа явуулдаг бол үүнийг дагаж хэчнээн ажлын байр нэмэгдэх вэ? Татварын орлого ямар хэмжээгээр нэмэгдэх бол?

  • Нүүрсний борлуулалтыг ченж хийлээ гээд уурхай хэзээ ч хохирохгүй учир нь уурхайн албан ёсны үнээс өндөр үнээр албан бус ченжүүд зарж чадаад байгаа юм. Ийм учраас албан бус ченжийг албан болгочихвол тэдний олдог мөнгөнөөс улс ядаж татвар аваад байна. Мөн тэд олсон мөнгөө айж эмээлгүй захиран зарцуулах эрхтэй болчих л санагдаад байгаа юм.

Та бүхэн дэмжсэн, эсэргүүцсэн саналаа надтай хуваалцаарай.

 

Бурхан, там, диваажин аль нь ч байхгүй

Бурхан байхгүй, харин гэгээрсэн буюу амьдралын мөн чанарыг ойлгосон хүн гэж байх аж. Харин түүнийг бусад нь түүнийг бурхан хэмээн тахин шүтдэг. Хэн нэгэн гэгээрсэн хүнийг хүндэлж дээдлэх нь нэг хэрэг, харин мухар сүсгээр хойчийн амьдрал, ажил хэрэг, хувь заяагаа даатган мөргөн залбирах нь утгагүй хэрэг.

Бурхан бий гэж мэтгэх хэн бүхнээс нэг л асуулт асуух дуртай “Хэрэв бурхан гэж байдаг юм бол – Хэзээ хэнийг хэрхэн яаж хаана гийгүүлж орхив оо – та үүнийг баримт дээр тулгуурлан хариулж өгөөч ”.

Алив сүм цуглааныг би сайн дурын клубтэй зүйрлэх дуртай. Тэнд хүмүүс цуглаж өөрсдийн зовлон жаргалаа хуваалцаж, лам санваартан гэх ажиллагсдаас зөвлөгөө зөвлөмж авдаг газар гэж хардаг. Сүмийн тэргүүн бол клубийн эзэн, захирал юм гэж ойлгодог.

Диваажин гэж байдаг бол хэн бүхэн бусдын тайван амгалангийн төлөө өөрийн хүсэл тачаалыг дарж байх тийм л газар. Хэн нэг нь диваажинд очоод найзуудтайгаа нийлж гэртээ наргиж цэнгэж чадах уу? Үүнд би үгүй гэж хариулна. Учир нь таны найз нөхөдтэйгээ хөгжилдөн цэнгэж байгаа тань хөршийн чинь амгалан тайван байдлыг алдагдуулна. Та хэзээ ч хоёр дахин дурлаж чадахгүй. Хоёр дахин дурлах аваас та өмнөхөө гомдооно. Тамхичин хүн тэнд очоод хэзээ ч тамхи татаж болохгүй. Учир нь өөрийгөө төдийгүй бусдыг хорлож байгаа нь тэр шүү дээ. Ер нь хэт их жаргал хэнд ч сайныг авчирж байсан удаагүй гэдэг байх шүү.

Хүн жаргалыг бус зовлонг даадаг хэмээх хуучны үг бий. Тамд очсон нэгэн эхэндээ л жаал орилж чарлаж өвдөж зовно биз ээ. Сүүлдээ түүндээ дасаж “Хөөе чөтгөрхөн минь чи үүнийг там гэж нэрлээд байгаа юм биш биз? Наад галаа олигтойхон өрдөөд өг” гэх бий вий.

Энэ дэлхийн амьдрал хүмүүнд жаргалтай үед нь диваажин мэт санагдаж, зовлонтой үед нь там мэт санагдах учир. Энэ амьдралдаа л хүний адаг болчихгүй, үг хэл, бодол санаа, үйл хөдлөлөө зөв аваад явчихвал болох нь тэр гэж би бодох юм.

Эрдэнэс МГЛ-н вэб хуудсаар зорчсон минь

Эрдэнэс МГЛ-н тухай мэдээлэл авахаар веб хуудсаар нь зорчсон ч аль эртний цөөн хэдэн зураг, 2009, 2010 оны тендерийн мэдээ сэлтээс өөр олигтой зүйл олж үзсэнгүй ээ би.

Уг нь энэ дайны том компани овоохон мэдээлэл байрлуулсан байх болов уу гэж найдсан ч юу ч алга ядаж ТУЗ-д хэн байдаг, Удирдлагын багт нь ямар хүмүүс ажилладаг, ойрын болон хэтийн төлөв гэх зэрэг мэдээллээ оруулж байвал их зүгээр санагдах юм даа.

Төрийн сүлд

Чонон сүлд хэмээх номыг саяхан худалдан авч уншлаа.

Үүнд Монголчуудын нүүдэлчин ёс заншил нь тэдний чоно мэт омголон дачин, аливаад сийрэг ухаанаар хандах эх үндэс нь бөгөөд энэ бүхэн нь тэдний өвөг дээдс болох чонотой холбоотой тухай тайлбарлахын сацуу зохиогч өөрийн хятад улсын тариачин амьдрах ёс, Күнзийн суртал зэрэг нь нийт хятад иргэдийг хонь мэт номхон хүлцэнгүй, арчаа үгүй болох үндэс нь болсон хэмээжээ.

Дээрхээс үндэслэн Бөрт чонын удам Монголчууд төрийн сүлд дээрээ яагаад тэдний унаа хөсөг болох морийг залчихваа гэсэн бодол төрж google дээр "төрийн сүлд" хэмээн бичэж хайтал хоёр янзын тодорхойлолт гарч байна. үүнд:

  1.                                                         Төрийн сүлд
    

    Монгол улсын төрийн үйлс мандан бадрахын бэлгэдэл нь Есөн хөлт цагаан туг сүлдэнд шингэжээ. Чингис хаан Их монголын тулгар төрөө байгуулж есөн хөлт, есөн хэлт, есөн манжлагат төрийн Их цагаан сүлдийг босгон тахиснаас эхлэн өнөөг хүртэл онголон шүтэн дээдэлж ирсэн билээ.

  2. Төрийн сүлд нь ариун цагаан өнгийн бадам цэцэг суурьтай, төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн насан хээгээр хөвөөлсөн, мөнх тэнгэрийг бэлгэдсэн дугариг хөх дэвсгэртэй байна. Сүлдний төв хэсэгт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбо , эрдэнийн хүлгийг хослуулан дүрсэлсэн байна. Сүлдний хүрээний магнайн хэсэгт эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг бэлгэдсэн хүслийг хангагч чандмань эрдэнэ, доод хэсэгт эх газрыг төлөөлсөн ногоон өнгийн уулан хээ, ашид дэвжихийн өлзий хутаг оршсон хүрдийг тус тус дүрсэлнэ. Хүрдийг хадгаар дээдлэн сүлжсэн байна.

Иймд бид энэ хоёр тодорхойлолтын аль нэгийг нь сонгох хэрэгтэй болов уу, хэрэв хоёрдахыг нь сонгох аваас морийг нь хасч чоно оруулмаар байна.

Та бүхэн санал хүсэлтээ үлдээнэ үү.

Ишиг эврээ ургахаар...

Блог маань устнаас хойш нэг л бичлэг хийж төвдөлгүй бага бус хугцаа өнгөрчээ.

Сүүлийн үеийн зарим нэг мэдээ, сонинг хархаар дээрх үг толгойд улам их орж ирэх боллоо.

Н.Энхбаяр хэмээх эрхэм МАХН хэмээх намд анхлан орсноосоо хойш УИХ-н эрхэм гишүүн, Засгын газарын гишүүн, ерөнхий сайд, УИХ-н дарга, Ерөнхийлөгч гээд эгэл хүний мөрөөдөж л чадах бүхий л албан тушаалд хүрч өөртөө бага бус баялаг хураасан. Өөрөөр хэлбэл тэрбээр МАХН-с авч болох бүхий л сайн бүхнийг хүртэж чаджээ, яг л ишиг эхийнхээ ангир уургийг хөхөж торнидог шиг.

Гэтэл одоо тэрээр хамаг муу муухай бүхний уурхай нь МАН /хуучин МАХН/ байсан, байгаа, байх ч болно хэмээн өөрийнхөө мэдэлд байх хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлээр заралсаар уджээ.

Тэр хүн ягаад ингэтлээ МАН-г үзэн ядаж байгааг ойлгохгүй юм, өөрийнх нь хэлсэнээр "Бөгсийг нь долоогчид нь түүнийг мурьсан" юм байх.

Гэхдээ түүний сонгосон сонголт нь энэ л араншинг хамгын ихээр харуулдаг салбар шүү дээ.

Тэр яагаад зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдарч чадахгүй байгаа юм бол, Яагаад Баабар шиг орчуулга хийгээд сууж болохгүй байгаа юм бол, Яагаад Багабанди шиг титэм үг тэрлээд сууж болохгүй байгаа юм бол.

Уг нь түүний анхны дүр нь шарын шашныг түгээн дэлгэрүүлэгч шүү дээ, яагаад энэ дүрийнхээ огт эсрэг дүр гаргаад байгаа юм бол.

Би түүнд зөвлөгөө өгмөөр байна: Битгий ингэж увайгүйтэл дээ энэ чинь

(Нийт: 6)